Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 3,234 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 1,785 нь Улаанбаатар хотод, харин 1,449 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-80 гаруй насны найман иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,001 болж байгаа юм.
Харин халдвар аваад байсан иргэдийн 4,767 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 21,075 болж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 13,008
Хүндэвтэр - 5,936
Хүнд - 1,804
Нэн хүнд - 327 хүн байна.