БНАСАУ-ын төмөр замын пуужингийн цэргийн хороо буудлагын сургуулилт хийн, галт тэрэгнээс хоёр богино зайн баллистик пуужин хөөргөсөн гэж тус улсын төв мэдээллийн агентлаг өнөөдөр мэдээлжээ.
Төрийн агентлагийн мэдэгдэлд "Төмөр замын пуужингийн цэргийн хороо 9 дүгээр сарын 15-ны өглөө уулархаг нутаг дахь байрлалаасаа 800 километрийн зайд орших зорилтот бүсэд цохилт өгөх зорилготой сургуулилтад оролцсон. Энэ үеэр Зүүн тэнгис дэх байг оновчтой цохисон" хэмээн тэмдэглэсэн байна.
Умард Солонгосын төрийн хэвлэлүүдийн нийтэлсэн гэрэл зургуудаас харахад пуужинг тээвэрлэгч төхөөрөмж биш галт тэрэгнээс хөөргөсөн бололтой гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Энэхүү туршилтын буудлага нь байлдааны бэлэн байдлыг үнэлэх, анх удаа үйл ажиллагаа явуулж буй төмөр замын пуужингийн системийн практик байдлыг шалгах болон жинхэнэ дайны үед хэрэг болох ур чадвараа дээшлүүлэх зорилгоор хийгдсэн гэж албаныхан мэдээлсэн байна.
Үүнээс хэдхэн хоногийн өмөн Умардын тал шинээр хөгжүүлсэн алсын тусгалтай далавчит пуужингаа мөн туршсан билээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.