СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-15

🔴 LIVE: Хүүг минь ДАШТ-д явуулж өгөхийг Э.Цэндбаатарын аав, ээж Монголын боксын холбооноос хүслээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монголын залуучуудын холбооноос Монголын боксын холбооны удирдлага болон Биеийн тамир спортын хороонд МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-нд оролцуулах хүсэлтээ хүргүүллээ. Э.Цэндбаатар болон МЗХ-ны удирдлагын зүгээс хүргүүлж буй хүсэлтээ хадаг барин өгсөн юм. Энэ үеэр МУГТ Э.Цэндбаатар "Намайг уучлаарай, надад нэг боломж олгооч" хэмээсэн. 

Э.Цэндбаатарын асуудлыг уламжилж, аль болох хурдан хугацаанд удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ гэдгийг Монголын боксын холбооны удирдлагууд хэлсэн юм.

Д.Мөнх-Эрдэнэ: Бизнес эрхэлдэг найз нартайгаа нийлэн Э.Цэндбаатарт байр гардуулж өгнө

БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ МУГТ Э.Цэндбаатарыг байр, унаатай болгох хандивын аяныг эхлүүлж, өөрөө 50 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. Ингээд түүнтэй уулзаж ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.

-Сайн байна уу? Монголыг Боксын холбоонд үүсээд байгаа асуудал буюу МУГТ Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх асуудалд та ямар байр суурь байна вэ?

-Э.Цэндбаатар хууль зөрчөөөгүй. Боксын холбооны дүрэм, журмыг ил гаргаж тавь. . Учир нь төрийн сайд, улсын их хурлын гишүүдийг ард түмэн хүндэлдэг. Монголд хууль хэрэгждэг юм уу ЖДҮ, 60 тэрбумын хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн юм уу. Хэдэн оффшорчид хуссан нь үнэн, ардын хүүхдүүд төрийн албанд шалгаруулаад ордоггүй, дандаа авлигачдын хүүхэд төрөөр дүүрсэн. Сүүлдээ авилгачдын хүүхдүүд ардын хүүхдүүдийг дээрэлхэж байна, тэдэнд хууль үйлчилдэггүй. .

-Та ямар шалтгаанаар Э.Цэндбаатарыг өмөөрч байна вэ?

-Э.Цэндбаатар ганц нэг алдаж эндсэн. Гэхдээ дандаа дээрэлхүүлж дарамтлуулсан байна. . Өнөөдөр дэлхийн том тамирчдыг хар, алдаагүй тамирчин байхгүй. Э.Цэндбаатар өнөөдөр хүн алаагүй, тендэр, ЖДҮ аваагүй. Боксын холбооны нэр барьсан 14 хүн байгаа, цүнх барьсан, холбоогоо худалдсан хүмүүс байдаг гэж сонссон. Эхлээд Э.Бадар-Ууган "Ажнай" дээр боксын холбоог аваач гэж очсон, "Ажнай" чадлаараа дэмжсэн сүүлдээ тэднээс зай барьсан. Дараа нь “Эрдэнэ Сийлбэр”-ийн захирал Мөнхбаяр гэгч дээр холбоогоо тавьсан. Тэр нь ч бас мөнгөтэй, би мэднэ. Азаргыг хэдэн зуун саяаар нь авдаг.

Э.Цэндбаатарт нэг байр авч өгч яагаад болохгүй гэж. Одоо Х.Нямбаатар авлаа, зарчмын хувьд Х.Нямбаатар боксын холбоог авсан ч өмнөх ажил нь түүнд хамааралгүй, өмнөх зодоон, алдаа оноо, амжилт хамаагүй. Х.Нямбаатар маргаашруугаа харах ёстой. Х.Нямбаатар чөлөөт бөхийн холбоог өг, бизнесмэнүүд бид нар авч явъя. Тэгээд бид нар. Бизнес эрхэлдэг найз нартайгаа нийлэн Э.Цэндбаатарт байр гардуулж өгнө. 

Миний хүүгийн алдааг олон нийтэд цацсанд гомдолтой байна

Э.Цэндбаатарыг ДАШТ-д оролцуулахыг дэмжиж 1000 гаруй иргэн гарын үсэг зурсан. Түүний аав Б.Энхтайван, ээж Г.Болормаа нар хүүг нь ДАШТ-д оролцох боломжийг олгож өгөөч хэмээн Монголын боксын холбооноос хүслээ.

МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч багийн ахлагч Б.Баттүшиг твиттер хуудастаа “Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай” хэмээн жиргэсэн байсан. Уг асуудалд эмзэглэсэн үү?

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Миний хүү аав, ээждээ хаягдаагүй аав, ээжтэй хүн шүү. . Тэрний оронд уулзаад учирлаад ярьж, хэлж өгөх ёстой байтал олон нийтэд цацсан явдалд гомдож байна. Хүүг минь дэмжиж байгаа Монголын ард иргэддээ баярлалаа. 

Г.Майцэцэг: Э.Цэндбаатар: Монголын ард түмнээсээ дахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ уучлал гуйсан

“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг Спортын төв ордны өмнө МУГТ Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад оролцуулахыг шаардан иргэдийн гарын үсэг цуглуулсан юм. 

Г.Майцэцэг: Өчигдөр “Улаан бал” нэвтрүүлгээр Э.Цэндбаатар оролцож, нийгэмд болоод байгаа асуудлыг энд хөндлөө. . Нөгөө талаар энэ бол нэг тамирчны асуудал бус Монгол хэмээх улсын эрх ашиг. Дэлхийн аварга бол хэн нэг нөхөөсний хүн явдаг тэмцээн биш.  25 настай хүүхэд амьдралд алдаж, онох үе байдаг. Хамгийн гол нь энэ хүү алдаагаа ухаарчээ.

Болсон бүх зүйлийг, үйл явдлыг, ичиж зоволгүйгээр дэлгэж, хоёр охины нэрийг барьж дахин архи гэдэг зүйлийг хэрэглэхгүй гэсэн нь маш олон хүмүүсийг энд ирж, гарын үсэг цуглуулахад хүргэлээ. Э.Цэндбаатар гэдэг хүүг Монголын ард түмэн уучилж байна.

Энэ хүү спортын оргилд хүрэхийн төлөө хэдэн жил яаж хөдөлмөрлөснийг бид таашгүй. Хэдэн настай вэ гэдэг нь ч хамаагүй. Харин юу хийсэн, хэчнээн хөдөлмөрлөсөн бэ гэдэг л чухал. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.