Израйлийн Эртний эдлэлийн газар дэлхий дээр 15 ширхэг байдаг эртний чулуун багийн нэгийг танилцууллаа. 9,000 жилийн өмнөх чулуун багийг эрх баригчид энэ оны эхэнд эртний эдлэлийн хууль бус наймаачдаас олж байжээ. Багтай холбоотой бусад мэдээллийг тухайн үед нууцлаад байсан бол олон нийтэд ил тод болголоо.
Шинэ чулуун зэвсгийн үеэс улбаатай багийг ягаан, шар өнгийн элсэрхэг чулуугаар урласан байна. Израйлийн археологич Ронит Лупугийн ярьснаар “багийг хийхдээ хацрын яс, хамрын хэсгийг маш сайн гаргасан” гэжээ.
Тухайн үед нийгмийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх үед ан амьтан агнадаг байсан овгийнхон багийг хийсэн гэж таамаглаж байна. Дээр дурдсанчлан дэлхий дээр байдаг 15 ширхэг ийм багийн 13 нь хувийн цуглуулганд байдаг учраас судлах боломжгүй байгаа аж.
Эх сурвалж: www.bbc.com