Мьянмар улсаас 99 сая жилийн өмнө үр төл өндгөө хамгаалан дарж үлдсэн аалзны чулуужсан хэлбэрийг олжээ. Лагономегопиде бүлэгт хамаарах энэ аалзны төрөл орчин цагт устаж үгүй болсон бөгөөд тэднийг 359-299 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг.
Чулуужсан олдворыг судлаачид эхийн сэтгэлийг санагдуулам үр төл, өндгөө хадгалж хамгаалсан байгааг онцлон тайлбарлаж байгаа юм. Уг аалз модны давирхайд наалдан чулуужихдаа гайхалтай харагдаж байгааг судлаачид онцолжээ.
Лагономегопиде аалз нь толгойныхоо урд хэсэгт том хоёр нүдтэй байжээ. Одоогийн үсэрдэг аалзны төрөлтэй тун төстэй харагддаг байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.