СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британийн хатан хаан БНАСАУ-д баяр хүргэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет Умард Солонгос улс үүсэн байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, зурвас илгээснийг Букингэмийн ордны төлөөлөгч батлан мэдэгджээ.

Хатан хаан Их Британийн хамтын нийгэмлэг, Хөгжлийн газрын нэрийн өмнөөс баярын захидал илгээсэн байна. Энэ нь дэлхийн бусад үндэстнүүдийн улс орноо тунхаглан байгуулсан өдрүүдийг тэмдэглэн илгээдэг мэндчилгээтэй утга агуулга нэг байсныг ордны эх сурвалж онцолжээ. Мөн өмнөх жилүүдэд ч Умард Солонгосын ард түмэнд баяр хүргэдэг байсан ба, ийм уламжлал хэдийнээ тогтсон хэмээн мэдэгдсэн байна.

. Удирдагч Ким Жон Ун өвөөгийнхөө нэрэмжит талбайд цугласан олонд даллан мэндчилсэн юм.

Тус улсын төрийн мэдлийн суваг хатан хаан хоёрдугаар Элизабетийн мэндчилгээг есдүгээр сарын 7-ны өдөр хүлээн авсан гэдгийг мэдээлжээ. Уг баярын захидалд “БНАСАУ-ын ард түмэнд үндэсний баярын өдрөө тэмдэглэж байгаад баяр хүргэе, та бүхний ирээдүйд сайн сайхныг хүсье” гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.