СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кавказад мөсөн гол цөмөрсний улмаас хоёр жуулчин амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын Хойд Кавказад орших Карачай-Черкеси улсад мөсөн гол цөмөрсний улмаас хоёр жуулчин амиа алдаж, нэг хүн гэмтсэн гэж орон нутгийн Онцгой байдлын албанаас мэдээлжээ.

Тус албаны эх сурвалж "Домбай тосгоны Алибек хавцлын 2,200 метрийн өндрөөс мөсөн голын нэг хэсэг нурсан. Москва, Нижний Новгород болон Красноярск мужуудаас ирсэн зургаан жуулчин үүнд өртсөн" гэж ярьжээ.

бөгөөд жуулчдыг тээвэрлэх зорилгоор нисдэг тэрэг хөөргөсөн байна.

Карачай-Черкесийн Иргэний хамгаалалтын газрын орлогч дарга Федор Хмыров уг ослын талаар "Хоёр хүн нас барж, нэг хүн гэмтсэн. Аврагчид ослын газарт хүрэхэд нэг эмэгтэй нугасны гэмтэлтэй байсан бол өөр нэг эмэгтэй хөлөө тасдуулсан байсан. " хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.