ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзах үеэрээ тусгаарлалтад орох шаардлагатай болсноо хэлжээ.
Кремлиэс мэдээлснээр түүний ойр тойрны хүмүүсийн дунд коронавирусийн халдвар тархсан тул Ерөнхийлөгч Путин өөрийгөө тусгаарлах хэрэгтэй болсон аж. Уг мэдэгдэлд Путиныг хэсэг хугацаанд ажиглах ёстой хэмээн тэмдэглэсэн байсан бөгөөд тусгаарлалтын хугацаа нь хэд хоног байх нь одоогоор тодорхойгүй байна.
Ингэснээр Оросын Ерөнхийлөгч энэ долоо хоногт Тажикстаны нийслэл Душанбед болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын арга хэмжээнд цахимаар оролцохоор болжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.