Грекийн Пелион аралд загасчилж байсан этгээд ойролцоо загасчилж байсан загасчин торондоо орооцолдон нас барсан байсныг олжээ. Гэвч уг этгээд цогцсыг ус руу буцааж хийн, холбогдох хүмүүст мэдэгдэхээс зайлсхийсэн байна. Тиймээс цагдаа нар түүнийг хайхрамжгүй хандсанд буруутган баривчилжээ.
Өнгөрсөн ням гарагт аялагч жуулчид ихээр ирдэг Пелион аралд 74 настай загасчин тороор загас барихыг оролдож байгаад орооцолдон живсэн байна. 52 настай өөр нэг загасчин түүний цогцсыг эргээс олсон ч тоолгүй тэнгисийн усанд буцаагаад хийжээ.
Удалгүй тороор загасчилж байсан хүн сураггүй алга болсон тухай дуудлага ирж, Пелион эргийн хамгаалалтын албаны гурван онгоц хайгуул хийн, цогцсыг гүехэн усанд байсныг олсон байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.