СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-д 21 хоног тусгаарлагдсан ч халдвар тараасан тохиолдол гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-д халдварын өндөр эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүсийг цар тахлын 21 хоногийн тусгаарлалтад байлгах шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Гэвч тусгаарлалтад 21 хоносон боловч халдвар тарааж, голомт үүсгэсэн тохиолдол гарсан байна.

Фужиан мужид шинээр голомт үүсч, 60 гаруй хүн коронавирусээр халдварласны 15 нь сургуулийн сурагчид байгаа ажээ. Хэдийгээр Хятад цар тахлаас хамгаалах хатуу чанга дэглэм баримталж байгаа боловч Ковид-19-ийн дельта хувилбар тархалтыг дахин өсгөж болзошгүй нөхцөл байдал үүслээ.

Тус мужийн . Дараагийн өдөрт нэг сурагч, гурван эцэг эхийн шинжилгээ эерэг гарчээ. Эерэг хариу авсан эцэг эхүүдийн нэг нь саяхан Сингапур улсаас ирсэн байна. Уг эрэгтэй Сингапураас ирээд 21 хоног тусгаарлагдсан боловч халдварын эх үүсвэр болсон гэж эрх баригчид үзэж байгаа ажээ.

Путян хотын захиргааны мэдэдсэнээр уг эрэгтэй наймдугаар сарын 4-ний өдөр Хятадад ирж, зочид буудалд 14 хоног, Шиан Ю-д долоо хоног, гэртээ ирэхийн өмнө дахин долоо хоног эрүүл мэндийн төвийн хяналтад байжээ. Нийт есөн удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байна. Гэвч Хятадад ирээд 37 хоносны дараа өнгөрсөн баасан гарагт шинжилгээ өгөхөд эерэг хариу гарчээ.

Хятадын эрх баригчид Уханьд гарсан халдварыг хумисны дараа шинэ халдварыг гадаад улс орнуудаас тээвэрлэгдэн ирж байна хэмээн буруутгаж хилийн хатуу чанга хориг, удаан хугацааны тусгаарлалтыг хэрэгжүүлж байгаа юм. .

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.