СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-14

Үйлчилгээний байгууллагууд “Хариуцлагын гэрээ”-гээ удаа дараа зөрчиж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан баг бүрэлдэхүүнүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй юм.

 Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч аж ахуй нэгжүүд “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, .

Тус шалгалтын хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Element’s баар нь тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилсэн, хариуцлагын гэрээ зөрчсөн (халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаагүй, залуучууд маш олноор цугларч бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариулаагүй) цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчил илэрч, эрсдэлээс урьдчилан сэргийлж тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоон мэдэгдэх хуудас өгч арга хэмжээ аван ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.