СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-14

Коронавирусийн халдвартай 20 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2939 тохиолдол бүртгэгдсэнээс 1404 нь Улаанбаатар хотод, 1534 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн нэг тохиолдол зөөвөрлөгджээ. Хоногт 4825 хүн эдгэрсэн байна.

. Нас барсан иргэд бүгд архаг хууч өвчин нь "Ковид 19"-тэй хавсарсан учир нас баралтын шалтгаан болжээ. Есдүгээр сарын 9-ээс хойш зургаан өдөр нас баралт 10-аас доош орохгүй байна. . Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Эмнэлэгт 20 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 12 мянга гаруй нь хөнгөн, 5715 нь хүндэвтэр, 1684 хүнд, 315 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 42 мянга гаруй хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.

Одоогийн байдлаар эмнэлэгт 3274 хүүхэд, 1075 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 65 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.