СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-д вакцин тариулсан ажилтнуудыг гурав хоног амраахыг санал болгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын ажил олгогчид коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан ажилтнууддаа гурван өдрийн цалинтай чөлөө олгох ёстой гэж тус улсын Нийгмийн судалгаа, иргэний санаачилгыг хөгжүүлэх хүрээлэнгээс үзэж байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр иргэд вакцины тун бүрийнхээ дараа гурав хоног амрах хэрэгтэй аж. 

Энэ талаар тус хүрээлэнгийн захирал Максим Петунин Оросын Хөдөлмөрийн сайд Антон Котяков, Холбооны Зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко болон Төрийн Думын дарга Вячеслав Володин нарт хандан хүсэлт гаргажээ.

Энэхүү уриалгад " Вакцины дараах нэмэлт амралтын өдрүүдийг хууль ёсны дагуу шаардсанаар вакцинжуулалтын түвшин эрс нэмэгдэж, улмаар сүргийн дархлааг тогтооход хувь нэмэр оруулах болно" хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: Риа Новости

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.