АНУ-ын Капитол Хиллийн цагдаа нар хутга, хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдийг баривчлан саатуулжээ. Уг эрэгтэй Вашингтон дахь Үндэсний ардчилсан хорооны ойролцоо байжээ.
Сэжигтнийг Капитол барилгаас хоёр блокийн зайд олж илрүүлсэн байна. Машинд нь хас тэмдэг ба хэт даврагсдыг илэрхийлдэг бусад бэлгэ тэмдгийг зурсан байсныг олжээ. Түүнчлэн уг эрэгтэй цагаан арьстнуудыг хэт шүтэх үзлийн тухай ярьсан байна.
Цагдаагийн газрын мэдэгдэлд сэжигтнийг Калифорниас ирсэн 44 настай Дональд Крейгхэд болохыг дурджээ. Мөн хууль бус олон төрлийн хүйтэн мэс машинаас нь олдсон гэжээ. Одоогоор сэжигтнийг хориотой зэвсэг эзэмшсэн хэрэгт буруутгаж байна.
Капитолд өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр эсэргүүцлийн жагсаал гарч, олон нийтийг үймээн самуунд уриалсан хэмээн Ерөнхийлөгч асан Дональд Трампыг буруутгаад байсан юм. Тэгвэл уг жагсаалд холбоотой хүмүүсийг шударгаар шийтгэхийг шаардсан жагсаалыг Look Ahead America бүлгээс энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор Капитолын цагдаа нар сонор сэрэмжээ нэмэгдүүлжээ. Мөн жагсаалаас 1-2 хоногийн өмнө барилгыг тойруулан төмөр хашаа босгохоор болсон байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.