СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгийн онгоц нисгэгчийн алдаанаас болж осолджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Жилийн өмнө Энэтхэгийн Эйр Индиа Экспресс компанийн онгоц осолдож, 21 хүн амиа алдсан нь улсын 10 орчим жилийн түүхэнд хамгийн эмгэнэлтэй осол болсон юм. Тэгвэл ослын мөрдөн шалгах ажиллагааны дүнд нисгэгч аюулгүйн ажиллагааны зөвлөмжийг дагаагүйгээс болж осол гарсан хэмээн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл нисгэгчийн алдаанаас болж 21 хүн амиа алдсан байна.

Коронавирусийн халдварын улмаас Дубай хотод гацсан Энэтхэгийн иргэдийг Боинг 737 онгоцоор эх оронд нь буцааж байсан юм. . Энэ үед цаг агаарын байдал муу, ширүүн бороо асгарч байжээ.

Нисгэгч газардах оролдлого хийлгүй, нисух буудлыг тойрон нисэхийн оронд тогтворгүй байдлыг үргэлжлүүлж, зурвасын хагаст газардсан нь онгоц осолдох шалтгаан байсан гэж жилийн турш үргэлжилсэн мөрдлөгийн 257 хуудас бүхий тайланд дурджээ. Онгоц нисэх зурвас дээр гулсаж улмаар осолдсон юм. Хэрэв газардахад тохиромжгүй, аюултай байна гэж үзвэл нисгэгч дахин нэг удаа тойрон эргэлдэж газардах оролдлогыг дахин хийх ёстой гэж аюулгүй байдлын зөвлөмжид бичсэн байдаг ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.