СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын нийт хүн амын 64.5 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын нийт хүн амын 64.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Энэ нь АНУ болон Япон улсыг давсан үзүүлэлт аж.

Энэ сарын 11-ний өдөр цар тахлын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 320 мянгаар өссөн бол вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүний тоо 210 мянгаар нэмэгдсэн байна.

Ийнхүү БНСУ-ын нийт хүн амын 64.5 хувь буюу 33,130,333 хүн нэгдүгээр тунд хамрагдаад байгаа бол хоёрдугаар тунд 20,036,176 хүн буюу хүн амын 39.6 хувь нь хамрагдаад байгаа юм.

Харин билээ. Үүнтэй харьцуулахад, Өмнөд Солонгосын дархлаажуулалтын хөтөлбөр үүнээс хоёр сарын дараа буюу энэ оны 2 дугаар сарын 26-ны өдөр эхэлжээ.

Гэвч тус улсын хүн амын ердөө 39 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа аж. АНУ-д энэхүү үзүүлэлт 52.90 хувьтай байгаа бол Японд 50.04 хувьтай байгаа юм. Өмнөд Солонгосын Засгийн газар энэхүү асуудлыг шийдэж, вакцинжуулалтад хамрагдах түвшнийг нэмэгдүүлэхээр хэд хэдэн арга хэмжээг авч байгаа билээ.

Эх сурвалж: https://www.seoul.co.kr/

Орчуулагч: Г.Энхсаруул

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.