СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жилийн дотор 227 байгаль хамгаалагч бусдад алуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Глобал Витнесс олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар өнгөрөгч 2020 онд байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг 227 хүн бусдын гарт амиа алджээ. .

Дэлхий дахинд өнгөрсөн жил амиа алдсан байгаль хамгаалагчдын гуравны нэг нь нөөцийн ашиглалттай холбоотойгоор бусдад хорлогджээ. Тухайлбал тэдний ихэнх нь мод бэлтгэл, уул уурхай, газар тариалангийн бизнес, усан цахилгаан станцын далан болоод бусад дэд бүтцийг эсэргүүцэж байгалиа аварч үлдэхийг оролдсон боловч бусдын гарт хөнөөгдсөн байна.

Уг судалгаанд бичсэнээр 2015 онд гарын үсэг зурсан цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс хойш долоо хоног тутамд дунджаар дөрвөн байгаль хамгаалагч бусдын гарт амиа алджээ. Түүнчлэн Колумб улсад хүрээлэн буй орчныг хамгаалдаг 65 тэмцэгч амиа алдсан нь хамгийн өндөр тоо ажээ.  

Дээрх цочирдуулам тоо баримт дээр үндэслэн Глобал Витнесс төрийн бус байгууллагын ахлах ажилтан Крис Мадден дэлхийн улс орнуудын Засгийн газруудад хандан хүрээлэн буй орчныг хамгаалагчдын амь насыг хамгаалах тухай нухацтай авч үзэхийг уриалсан байна. Мөн компани, фирмүүд ашиг сонирхлоосоо түрүүлж ард түмэн, эх дэлхийгээ эн тэргүүнд үзэхийг хүсчээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.