СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-09-13

🔴 LIVE: Орон нутгаас ирж суралцаж буй оюутнуудад "хотын соёл"-ыг түгээнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Их, дээд сургуулиуд хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан НЗДТГ-ын “Улаанбаатарт тавтай морил” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд оюутан, залуучуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” гарын авлагыг түгээж байна.
Тус гарын авлагаас автобусны чиглэл, цагийн ажил, номын сангийн байршил зэргийг агуулсан апплейкшний мэдээлэл, лавлах утасны дугаар, зөвлөгөө зэрэг олон мэдээллийг авах боломжтой аж. Энэ талаар Нийслэлийн ЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, оюутнуудын төлөөллөөс тодрууллаа. 

Нийслэлийн ЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: 

-Орон нутгийн оюутнууд Улаанбаатар хотод ирж суралцахыг би хувьдаа зөв гэж боддог. Ингэж хотын соёлд суралцсанаар дэлхийд сурах, эх орныхоо нүүр царай болох боломжтой. Иймд шинэхэн оюутан болж ирж байгаа дүү нартаа хотын соёлыг төлөвшүүлэхийн тулд "Хотын соёл" аяныг зохион байгуулж байна. Нус, цэрээ хаяхгүй байх, хогийг хогийн саванд хийх зэрэг энгийн зүйлсэд сургахад энэхүү аян чиглэж байна. 

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү: 

-Улс орон бүхэн өөрийн дүрэм, журамтай байдаг. Зөв дадалд сургахад мэдлэг, мэдээлэл шаардлагатай. Бидний бэлтгэн танилцуулж буй гарын авлага хотын соёлд сурахад тус нэмрээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.