СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-09-13

Байр суурь: Төр богино хугацааны нэр төр хөөцөлдсөн шийдвэр гаргаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт  өнөөдөр  /2021.09.13/  Төрийн ордонд болж байна. Энэ үеэр аж ахуй нэгжүүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ГАНБААТАР: Эдийн засгийг сэргээхийн тулд . Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв . Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй гэж хүсч байна.

“БУЯН” КОМПАНИЙН ЗАХИРАЛ  Б.ЖАРГАЛСАЙХАН: . Архины онцгой албан татвар Герман улсад  гэхэд манайхаас  60  дахин их. Монголд хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Төрийн албан хаагчид  нь уулын аманд байрлах  амралтын газар согтуу хэвтэж байна. Үүнийг нэг тийш цэгцлэх цаг болсон. Үүнээс ажлаа эхлэе. Цар тахлаас дутахааргүй архидалт санаа зовоож байна.  Төр засаг үүнд анхаараач ээ. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.

Дараагийн асуудал  нь улсын төсөв бол хэмжээтэй. Нэг  айлын тогоо л  гэсэн үг. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Тэгсэн атлаа бүгд  ээжээр  ам руугаа хоол халбагадуулж иддэг.

Эргээд төсөв дээрээ нэмж байгаа зүйл алга. Тиймээс энэ жилийн төсвөөс эхлээд орон нутгийн төсөв батлахдаа 50 хувийг өөрсдөө татвараараа бүрдүүлэх цаг болсон. Монгол Улсын нэгдсэн төсвөөр бүх зүйлээ даалгадгаа боль.  Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй. Хөгжилд оролцдоггүй.

Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө.

Машинаа нэмээд ч нүүрсний  гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь  алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машин байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг.  Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга. 

АЖИЛЧДЫН ХОЛБООНЫ НЭГДСЭН ТӨВИЙН ЗАХИРАЛ Б.ГАНЗОРИГ: Аливаа байгууллагын амин чухал зүйл нь  ажилчид. Төр сүүлийн арван жил  ажилчин ангийг мартсан. Сүүлийн үед барилгын салбарт асуудал их үүсч байна. Төр засгаас үүнд анхаараач. Барилга дээр хүн эндэж байна.  Компаниудад хөдөлмөрөө шулуулж байна..  Компанийн захирлын өрөөнийх нь хаалгыг тогшсоныхоо төлөө  цагдаагийн байгууллагад хэдэн саяар нь торгуулдаг. Бүтээн байгуулалт хийнэ гээд ярьцгаадаг. . Зарим нэг дарга нь монголчуудыг нийтээр нь архичин гэж цоллож байна. Олон дунд архи уудаггүй олон залуус бий. Монголчууд бүгд архинд живчээгүй байна.

Энэ бол та нарын л бодол шүү. Бүгдийг нь архичин, ажилгүй, гуйлгачин гэж дуудах  нь өрөөсгөл. Ерөнхийдөө барилгын тендер цохьдог намын  сэтэр зүүсэн цүнх баригч нар Монгол Улсын бүтээн байгуулалтыг хойш татаж байгаа шүү.  Бүх тендерийг дундаас нь авч, мөнгийг нь зуучилдаг. Тендер авсан ч ажил нь явдаггүй. 

MCS ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ОДЖАРГАЛ: Монгол Улсын эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулалтыг дэмжих нь гэж ойлголоо. Зэс, алт нийлээд хоёр  тэрбум ам.долларын экспорт хийдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний тухайд өнөөдөр хоёр  тэрбум ам.долларын орлого авчирдаг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. . Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экспортод ихээхэн нөлөөтэй салбарууд. Эдгээр салбарыг төрөөс дэмжих юм байна гэж ойлголоо. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Төрийн гурван өндөрлөг эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна.

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ П.БАТСАЙХАН: Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчиллөө.  Үүний дараа дэлхий хоёр хуваагдана. . Энэ сорилтыг даван туулах үүрэг өнөө үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд хамаардаг. Үүнийг төр, хэвийн хэвшил хамтдаа хийх ёстой. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бид мэргэжлийн амбийц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байв. Үүнийг бид нэн шинэ түүхээсээ харж болно. Богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаад, шийдвэрээ буцаах замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд цөөн хүн иргэдийг удирдаж байна. Тэдний үзэл санааг олонхынх гэж андуурч байна. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ.

Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Яг одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна. Шинэ аргыг эрэлхийлэх боломж бидний өмнө байна. Та бүхний манлайлал дор төртэй хамтран ажиллахад бид бэлэн байна. Бидэнд цаг алдах алдах эрх байхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.41.19

Хувийн хэвшлийг маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй.Цагаан суврага мэтийн том том уул уурхайнуудыг эрчимтэй ажиллуулах/ төрд авах гээд ч юм шиг үгүй ч юм шиг байж болохгүй/ нэг тийш нь болгох. Төр буюу төрийн толгойд байгаа эрхмүүд өөрсдөө маш сайн ёс зүйтэй, дэг жаягтай, хэлсэн дээ байдаг байлгамаар бна. Ямар нэгэн холбогдолгүй ч гэсэн муу хэл аманд өртөхгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийн биеээр үлгэрлэж байх хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.