Их Британийн зохиолч Ник Редферн шинэ номдоо алдарт жүжигчин Мэрилин Монрогийн учир битүүлэг үхлийн талаар таамаг дэвшүүлжээ. Түүний үзэж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Монрод үл танигдах нисдэг биетүүдийн нууцыг дэлгэсэн учир тус улсын Засгийн газар жүжигчин бүсгүйг хөнөөсөн аж.
36 насандаа хорвоог орхисон Мэрилин Монрогийн үхлийн шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байдаг бөгөөд олон хүн түүнийг Ерөнхийлөгч Жон Кеннеди болон дүү Роберт Кеннедитэй нь холбоотой байсан учир хорлогдсон гэж үздэг юм.
Редферны номд бичсэнээр АНУ-ын Засгийн газар Мерилин Монрог үндэсний аюулгүй байдлын заналхийлэл гэж харж байжээ. Тэрээр "Жон Кеннеди Мерилин Монрод Засгийн газар нууцуудыг хэлсэн учир жүжигчнийг хөнөөсөн... Эдгээр нууцын дунд осолдсон үл танигдах нисдэг биет болон цэргийн бааз дахь хачирхалтай цогцсын тухай мэдээлэл байсан" хэмээн ярьжээ.
Хэдийгээр Мэрилин Монрогийн үхлийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн гэж албан ёсоор тогтоосон ч ихэнх хүн үүнд итгэдэггүй бөгөөд Ник Редферн үүнийг АНУ-ын Тагнуулын төв газрын ажиллагаа гэж үзэж байгаа аж. Редферн мөн уг алдарт жүжигчний үхлийг үл танигдах нисдэг биетүүдтэй холбон тайлбарласан анхны зохиолч биш юм.
Эх сурвалж: The Sun
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.