СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бритни Спирс сүй тавьжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нэрт дуучин Бритни Спирс асран хамгаалах эрхийнхээ төлөө 13 жил тэмцсэний эцэст ялалт байгуулж, удаан хугацаанд үерхсэн найз залуутайгаа сүйн тавьснаа өөрийн цахим хуудсандаа зарлажээ. Бритнигийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эд хөрөнгө, хувийн амьдралд нь анхаарал тавих эрх аавд нь шилжээд байсан ч тэрээр удаан хугацаанд хуулийн маргааныг эцэслэхээр тэмцэж байна.

Шүүхэд ялалт байгуулах хүртэл түүнийг Сэм Асгаритай гэрлэх, хүүхэдтэй болохыг нь хориглоод байсан юм. Тэгвэл хос 2016 онд анх уулзсанаасаа хойш таван жилийн дараа сүй тавилаа. . Түүний менежер Брэндон Кохен уг мэдээллийг баталгаажуулан People сэтгүүлд ярилцлага өгчээ.

39 настай дуучин бүсгүй өмнө нь хоёр ч удаа гэрлэж байсан юм. Хүүхэд байхдаа үерхдэг байсан найз Жэсон Александртайгаа 2004 онд гэрлэсэн ч удалгүй салсан. Дараа нь жүжигчин Кевин Федерлинтэй гэрлэсэн боловч мөн л 2007 онд гэр бүлээ цуцлуулжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö
3 жилийн өмнө
91.5.110.113

39nastai gehed yasan hugshin urchger haragdaj bn nuhur hamaagui zaluu haragdaj bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.