Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,351 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 257,770 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
Мөн хугацаанд 4,543 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Тодруулбал,
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,673 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,534 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй.
Иймд иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.