Беларусь улс ОХУ-аас нэг тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдаж авахаар төлөвлөж байгаа тухай Ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрөгч ням гарагт мэдэгджээ.
Мөн тус улс нь "С-400" пуужингийн системийг хүлээн авах боломжийн талаар хэлэлцэж байгаа гэнэ. Ерөнхийлөгч Лукашенко энэ талаар "Беларусийн өрнөд хэсэг тэр чигээрээ "С-300" пуужингийн системээр хангагдсан. Харин одоо бид өмнө зүг рүү чиглэн ажиллах хэрэгтэй" хэмээн ярьсан байна.
Кремльд саяхан болсон уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Александр Лукашенко нар батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудалд ихээхэн анхаарал хандуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.