Хятадын Гуанжоуд зохиогдсон автомашины үзэсгэлэнд Монголын Шаравцэрэнгийн Цогт оролцож байна. Тэрбээр найзтайгаа хамтран Сингапурт компани байгуулан ачааны VAN загварын цахилгаан автомашин бүтээж туршжээ.
Үзэсгэлэнгийн үеэр тэд Хятадын автомашин үйлдвэрлэгчидтэй гэрээ хийхийн зэрэгцээ үйлдвэрлэсэн автомашинуудаа Европын зах зээлд нийлүүлэхээр судалж буй гэнэ. Ш.Цогт “Европоос бидэнд хандаж маш их холбоо тогтоож борлуулагч болох хүсэлт ирүүлж байгаа.
Цаашид манайхны хэлж заншсанаар дунд оврын жип төрлийн автомашин бүтээх төлөвлөгөөтэй. Мөн Азийн зах зээлд жижиг хоёр болон гурван дугуйтай цахилгаан скоотер хийх сонирхол бий.
Бидний хийсэн энэ бүтээл "from SINGAPUR" гэсэн тодотголтой байгаа. Уг нь "from MONGOLIA" гэж байх ёстой байтал даанч Монгол улс маань дэмжихгүй юм” хэмээн ярьжээ. Хэдийгээр төр засаг дэмжихгүй байгаа ч тэд эх орноо дэлхийд таниулсан бүтээл хийж дэлхийн зах зээлд нэрээ гаргахад ойрхон байна.
SINGARORE-н Цахилгаан автомашин үйлдвэрлэгч, цахилгаан автомашины батарейний менежмент системийг хөгжүүлэгч "AVEVAI PTE LTD" Монгол залуусын үүсгэн байгуулсан компани. www.avevai.com компаний вэб дизайн болон бусад дизайны шийдлүүдийг тэд хийжээ. Монгол залуусын хийсэн бүтээлтэй танилцаарай.