ЭМЯ-ны мэдээлснээр өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 2,771 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 иргэн нас баржээ. Мөн өнгөрсөн хоногт 3,919 иргэн эдгэрсэн байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1,478 нь Улаанбаатар хотод, 1,293 нь хөдөө орон нутагт илэрчээ. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд халдварын 250,000 орчим тохиолдол бүртгэгдэж, мянга гаруй хүн коронавирусийн улмаас нас бараад байна.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ард иргэдийг олноороо цуглахгүй байх, гэр ажил сургуулиасаа өөр газарт очихгүй байхыг зөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.