Өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны ням гарагт коронавирусийн халдварын шинжилгээ авах цэгүүд Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд тус тус ажиллах юм байна. Шинжилгээний цэгүүд өглөө 09:00 цагаас 12:00 цаг хүртэл ажиллана гэж ЭМЯ-аас мэдээлжээ.
Шинжилгээний цэгийн байршлуудыг дэлгэрэнгүй танилцуулбал Сүхбаатар дүүрэгт 100 айл, "Жоби" төвийн зүүн талд, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, авто оношилгооны төвийн задгай талбайд болон Хан-Уул дүүргийн 21-р хороо "Буянт-Ухаа" спорт цогцолборын гадаа талбайд ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.