Өмнөговь аймгийн Цагаан хаданд үүссэн нөхцөл байдлын талаар Хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд дарга Н.Амарзаяагаас тодрууллаа.
Н.Амарзаяа: Миний бие Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хариуцан ажиллаад 45 хоног болж байна. Ер нь бол хилийн боомтын үйл ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас зогссон байсан. Энэ коронавирусийн халдварын нөхцөл байдлаас болсон. Ингээд Ковидын хариу арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар болж ОБЕГ-аас мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байна. Энд 150 орчим төрийн байгууллагын гурван том нэгж бүтэц, зохион байгуулалтад дор ажиллаж байна. Тойруулаад 29 хамгаалалтын бүс хийсэн.
Ингээд БНХАУ-ын талтай ярилцан уулзалт зохион байгуулж, бөмбөлөг гэх тээвэрлэлтийн үйл ажиллагаанд орсон. Ингээд 40 хүнтэй нэг баг үүсгэсэн энэ нь нэг бөмбөлөг гэсэн үг. Тухайн багийн нэг хүн шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд тухайг багийг Цагаан хад суурьшлын бүсээс гаргана.
170 гаруй тээврийн компанийн 5000 гаруй жолоочийг 40 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалтад оруулаад байна. Ингээд Монгол, Хятад талаас шинжилгээ авахад 8 орчим багаас эерэг тохиолдол гарсан. Энэ бол Өмнөговь даяар өвчлөл аюултай хэмжээнд байна гэсэн үг.
Гэсэн хэдий ч хоёр талын боомтуудын гадаад харилцаа дипломат шугамаар бүрэн ойлголцолд хүрч нүүрсний экспорт нэмэгдэж байна. Ингэснээр Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаа хэвийн тогтвортой явж эхэлж байна. Өдөрт 12 бөмбөлөг буюу 12 баг тээвэрлэлт хийж байна. Хятадын талтай тохиролцсон ёсоор нэг бөмбөлгөөс эерэг гарлаа гэхэд дараагийн бөмбөлөг хэвийн үйл ажиллагаа явуулна нь гэсэн үг. Энэ арга барил бол тээвэрлэлтийг хэвийн явуулах өндөр ач холбогдолтой. Анх ажлаа хүлээж авахад өдөрт 150 тээврийн хэрэгсэл урагшаа гардаг байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 320 тээврийн хэрэгсэл нүүрс, бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байна.
Шивээхүрэн боомт: Ажлаа авсны дараа хоёр удаа очиж ажилласан. Тухайн үед уг боомтод халдвар гарвал урд тал тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүрэн зогсоодог байсан. Гэтэл нүүрсний зам дээр 800 гаруй машин дугаарлаад зогсож байгаа юм. Хятадын талын Сэхээ боомтоос тавьсан шаардлага бол хүн өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн. Сэхийн боомтын зүгээс өдөрт 50 машин оруулах зөвшөөрөл өгсөн. Ингээд уул уурхайн компаниудад 50 хүнтэй гурван баг гаргахыг даалгасан. Уг асуудалд Хилийн боомтын бүрэн эрхт захиргаа оролцоогүй. Түүнчлэн урд боомтоос тээврийн үнэ өссөн гэх гомдол ирсэн. Үүнтэй холбогдуулан анх тогтоосон үнээр нүүрс тээвэрлэхгүй асуудал үүссэн байгаа. Энэ асуудлыг бас тээвэрлэлтийн компаниудтай зөвшилд хүрсэн. Хятадын талаас манайд өвчин битгий авчраач гэсэн шаардлага тавьдаг.
Гэтэл хамгийн сүүлд шинжилгээ хийхэд 16 хүн халдваргүй гарсан. Бусад нь халдвартай нэг бол ойрын хавьтагч болсон байсан. Жолооч нарын дунд өвчлөл өндөр байгаа энэ үед хятадын тал өвчтэй жолооч нарыг хүлээн авахгүй байгаа юм.
Халдваргүй бол өдөрт хэд ч хамаагүй машин гаргах боломжтой талаар хятадын тал мэдэгдсэн байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эмх цэгцтэй байвал ашиг өсч л таараа
Элдэв турхиралтанд авталгүй хууль дүрмээ барьж ажиллах нь зөв.
бохь амараа бас л дарга болжээ дэ. өөр хүн олддоггүй юм байх да
чи муу балайр авгай үайлаад өгөөч
Shan hudlaa yum bichih yuma gazar deer ni ochij jolooch naraas ni surwaljlaga awaach.
бүгд л хятад эзэнтэй яана вэ
Hudlaa yriv
Za shaagarai nohoi min haan saijraad bgai haan yawaad bgai bitgii huts chamaig iresnees hoish bvrl dordson golgoo
Manai bitgii ovchin avchraach geh shig muu hujaa nar chne
Улсаа бодоод хууль журмын дагуу ажил халдвар хамгаалалын дэглэмээ сахих Хятад нээх олон боломж өгөхгүй байх шүү.
үхсэн...сайжирсийм бол хүмүүс юундаа бухимдхав...худлаа байхгүй юу... бүүр нэг ард түмнээ боддоггүй өөдгүй төр засаг...
тэнэг авгай
Ene helj yariad b.gaa chin yag gazar deeree shal hudlaa neg bumbulguus haldvar ilersen bol daraagiin bumbulegiig yavuulahgui b.gaa shuu dee joohon unen bodit yum yarimaar b.na
5000 хүнээс халдвар гаргахгүй байна гэхэд хэцүү л дээ. Багцалсан нь зөв. Бие биедээ шаардлага тавиад хяналт сайжирна. Төмөр замтай байсан бол 2 машинист маллаж байхгүй юу. Одоо 5000 орк жолоочийг маллаж байх. Жонхуугийн гай.
Энэ амарзаяа гэгч яг ямар учиртай хүүхэн бэ Монголын талд пср шинжилгээ авчихаал хужа руу ороход эерэг гарж бдаг ийм юм бх уу
ajil hiisen hvn ard tvmniihee nvden deer tailangaa tawidgiim als hol ochchood hulsnii bicheech ashgildgvi l bsih