Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногоос 1.4 хувиар өссөн байна. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан өргөн хэрэглээний барааны үнийн дүнгээс харахад энэ долоо хоногт дараах бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн байна.
Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 11,090 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 13,516 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 59 төгрөгөөр (0.4%), үхрийн цул махны үнэ 109 төгрөгөөр (0.7%) төгрөгөөр тус тус буурсан байв.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 5.2 хувиар буурч 869 төгрөгөөр, монгол лууван 4.8 хувиар буурч 2,348 төгрөгөөр, монгол байцай 4.2 хувиар буурч 1,692 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.