АНУ-д коронавирусийн халдварын шинэ тохиолдол хоногт дунджаар 160,000 орчим бүртгэгдэж байна. Цар тахлын эсрэг арга хэмжээг удирдаж буй доктор Энтони Фаучийн хэлснээр хоногт 10,000-аас доош шинэ тохиолдол бүртгэгдэх үед АНУ цар тахлын үеийн онцгой байдлаас гарах боломжтой гэж мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл одоо бүртгэгдэж байгаа тоо хэмжээ цар тахал намжих үеийнхээс 16 дахин их байгааг анхаарууллаа. Өнгөрсөн жилийн наймдугаар сард өгсөн ярилцлагадаа Фаучи хоногт 10,000-аас доош тохиолдол илэрсэн үед анхаарал сэрэмжээ сулруулж болно гэдгийг анх сэрэмжлүүл байжээ. Тухайн үед хоногт халдварын 50,000 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард хамгийн их буюу хоногт 300,000 тохиолдол илэрсэн юм.
Тус улсад өнгөрсөн зургадугаар сард хамгийн багадаа хоногт 11,000 тохиолдол бүртгэжээ. Үүнээс хойш коронавирусийн делта хувилбар тархаж, халдварын тохиолдол ойрын саруудад огцом нэмэгдсэн. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, Ерөнхийлөгч Жо Байден ард иргэдийг вакцинжуулалтад хамрагдахыг уриалсаар байгаа ч өнөөдрийн байдлаар тус улсын тал хувь нь бүрэн вакцинжуулалтад хамрагджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.