Амны хаалтаа тогтмол зүүх нь халдвар авсан эсэхээ шинжлүүлэхээс илүү чухал болохыг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр сануулав.
О.Батбаяр: Учир нь 22 цагаас хойш халдвар хамгааллын дэглэм ихээр зөрчигдөж байна. Магадгүй орой үдэш гардаггүй иргэд мэддэггүй байж магад. Гэвч 22 цагаас хойш Улаанбаатар хотод маскгүй, согтуурсан иргэд маш ихээр зорчиж халдвар тарааж байна. Улмаар иргэд үйлчилгээний газруудад халдвар аваад эргээд гэртээ байгаа 12 наснаас доош вакцингүй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнуудад халдварыг тараасан тохиолдол олон гарлаа. Дельта хувилбар бол зөрөөд өнгөрөхөд шахуу халдварлах чадвартай вирус байгаа.
Намрын дунд сарын шинийн 17 буюу 9 дүгээр сарын 22-ны өдөр хурим найр хийхгүй байхыг зөвлөж байна. 60-70 насны эгч дүү гурав найранд оролцсоноос хойш сэхээнд орсон явдал ХӨСҮТ дээр гарсан.
Булган аймгийн Баян-Агт суманд хуриманд оролцсон 20 гаруй иргэн халдвар авсан явдал гарлаа.
Иргэд өөрсдийн хариуцлагүйгээс халдвар авч улмаар эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн ажилчид лүү ихээр дайрч доромжилж байгаа нь эрүүл мэндийн салбарын хамгийн гол асуудал болоод байна. Резидент эмч нар дайчлагдан ажиллахаас татгалзаж байна үүнээс шалтгаалан, өрхийн эмч нар мөн шантарч байна.
Иргэдийг энэ хүнд үед эрүүл мэндийн салбарын эмч сувилагч жолооч бусад ажилчид лүү дайрч давшлахгүй байхыг хүсэж байна. Та бүхэн халдвар авсанд энэ хүмүүс буруугүй ээ. Иргэн бүр хариуцлагатай байж даван туулна.
Засгийн газрын зүгээс вакцинжуулалт өндөр тул аль болох хөл хориог хийхгүй энэ давлагааг давахаар төлөвлөж байна. Иргэд та бүхэн НО НААДАМ гэж давлагаалсан шиг иргэн та бүхний НО ХУРИМ давлагаа хэрэгтэй байна. Нийгэмд нөлөө бүхий инфлуенсэрүүдээс эхлэн жирийн иргэд хүртэл хамтдаа хичээх хэрэгтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зазазаза