СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амазон 750,000 ажилтныхаа сургалтын төлбөрийг даана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазон компани АНУ-ын салбаруудад тэргүүн шугаманд ажилладаг бүх 750,000 ажилтныхаа боловсролд хөрөнгө оруулж, коллежийнх нь төлбөрийг төлөх санал тавьжээ. Энэ нь чадвартай ажиллах хүчийг татах, хадгалах зорилготой байна.

Уолмарт болон Таргет компаниуд хэдийнээ дээрх маягаар хүний нөөцийн боловсролдоо санхүүжилт олгож эхэлсэн. Амазоны хувьд урт удаан хугацааны турш ажиллах ажилчдын боловсролд 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ.

. Амазон нь АНУ-ын хамгийн том ажил олгогч болсон бөгөөд багийн гишүүдийнхээ чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулах нь улс даяар олон зуун мянган хүнд үр дүнгээ үзүүлнэ гэжээ.

Өнгөрсөн сард Уолмартын зүгээс 1,5 сая ажилтандаа сургалтын төлбөрийн тэтгэмж үзүүлэх, хагас цагийн ажилтнууддаа ном тараахаа мэдэгдсэн. Мөн Таргетын зүгээс 340,000 ажилтныхаа бакалаврын зэрэг авах сургалтын зардлыг даах шийдвэр гаргажээ.

Компани фирмүүд ажилтнуудаа хадгалж үлдэхийн тулд урамшуулал олгох, ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд 14-15 настай хүүхдүүдийг өргөдөл өгөхийг зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.