АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2 долоо хоногийн өмнө

Ирэх сарын 1-ний дотор өршөөгдсөн торгуулиа төлөхгүй бол түүнээс хойш бүтнээр нь төлнө

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Их хурлаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдуулан 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан.

Дээрх хуулиар , “Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Зөрчлийн тухай 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан байна.

Цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сарын 06-ны өдрөөс хойш нийт 40.300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог нь сэргээсэн байна. Харин тээврийн хэрэгслийн жолооч нарын торгуулийн 50 хувийг өршөөсөн хэдий ч 2021 оны эхний 9 сарын байдлаар Нийслэлд 13.5 хувь, орон нутагт 10.9 хувь буюу Улсын хэмжээнд 12.4 хувь нь л төлсөн үзүүлэлттэй байна.

Иргэд торгуулийн төлбөр төлөхдөө хоёр өөр дансанд тушаах юм. Үүнд:

  • Гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол торгуулиа Нийслэлийн Төрийн сангийн 100200000952 дугаарын дансанд,
  • Камерын зөрчил буюу хурд хэтрүүлэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио, уулзварын шар тэмдэглэл зэрэг цахим зөрчлийн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 200200000985 дугаарын дансанд тушаах юм байна.
  • Иргэд энэхүү өршөөлд хамрагдахын тулд  torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийн торгуулийн мэдээллээ шалгана.

Иргэн та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдах бөгөөд ил харагдаж байгаа мөнгөн дүн нь таны төлөх ёстой 50 хувийн торгууль гэсэн үг.

Үүнийг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэх юм. Хэрэв 50 хувийн торгуулиа төлөөгүй тохиолдолд энэ оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдана.
Иймд иргэд,.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хуц
2 долоо хоногийн өмнө
192.82.84.164

Төлөхгүй

Зочин
2 долоо хоногийн өмнө
45.117.32.5

100/ төлүүлнээ хүлээнээ

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.55.188.103

Хувь хүн овог нэрээрэ хайж болдог юм уу

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.55.188.103

Хувь хүн овог нэрээрэ хайж болдог юм уу

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.61

Jiliin omno tolson torguuli tologdoogvi 50 % tol gd bn

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.89.51

Аль дансанд хэдийг хийхээ яаж мэдэх вэ. Төлчихмөөр байна.Нэг данс байвал амар юмаа

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.