Афганистаны нийслэл Кабул хотыг орхих хүсэлтэй нисэх онгоцуудыг Талибаны бүлэг гацааж байгаа тухай олон улсын агентлагууд мэдээлээд байсан. Тэгвэл олон улсын зуу гаруй зорчигчтой онгоц Кабулаас нисч Катарын Доха хотод газарджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Катарын Засгийн газар болон Талибанд иргэдийг аюулгүй нислэг үйлдэхэд тусалсанд талархлаа илэрхийлсэн байна. Уг нислэг нь Талибаныг төрийн эрх булаах үед эрсдэлээс эмээж 124,000 хүн олноороо зугтан гарснаас хойш анх удаа үйлдэгдэж буй нислэг юм.
Катар Эйрвейсийн мэдээлснээр онгоцонд Америк, Их Британи, Канад, Украйн, Нидерланд, Германы нийт 113 зорчигч байжээ. Мөн энгийн зорчигч тээврийн нислэг байсан ба ямар нэг нүүлгэн шилжүүлэлт биш гэжээ. Дараагийн онгоц баасан гарагт Дохад ирэх юм байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.