СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Си Зиньпин, Жо Байден нар утсаар ярив

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын дарга Си Зиньпин болон АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар долоон сарын хугацаанд анх удаа утсаар ярьсан байна. Энэ нь Жо Байденыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр дахь удаагаа утсаар ярьж буй тохиолдол юм.

Цагаан ордны мэдэгдэлд “хоёр удирдагч стратегийн өргөн хүрээний түншлэлийн талаар хэлэлцсэн. Уг яриа нь АНУ, БНХАУ-ын хоорондох өрсөлдөөнийг хариуцлагатайгаар зохион байгуулах Ерөнхийлөгч Байдены хүчин чармайлтын нэг хэсэг байсан” гэжээ.

Хоёр гүрэн худалдаа, тагнан турших үйлдэл, цар тахал гээд олон салбарт үл ойлголцолтой байгаа. Энэ оны эхэнд Байдены ажлын алба Хятадын талтай унх удаа нүүр тулан уулзсан. Гэвч талуудын дээд түвшний хэлэлцээрт байр сууриа харилцан хатуухан байдалтай илэрхийлсэн..

Шинжаан Уйгурын хүний эрх, Хонконгийн ардчилал болон Өмнөд Хятадын тэнгис, цахим халдлага зэрэг харилцан нэгнээ буруутган шүүмжлэх асуудал эртнээс улбаатай бол сүүлийн үед Афганистанд болж буй үйл явдал ч хоёр улсын өрсөлдөөний талбар болоод байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.