СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-10

ЭМЯ: Зөвхөн PCR-аар батлагдсан тохиолдлыг мэдээлэх болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, . 2021 оны 5-6 дугаар сард мутацлагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан энэ шийдвэрийг хүчингүй болгож байна. Орон нутагт хэрэглэж байгаа хурдавчилсан оношлуурыг татан авч, хяналт шалгалт явууллаа. Нийт 11 оношлуурын нэг нь л хэрэглэхийг зөвшөөрсөн оношлуур байна.

Есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувьд нь хуурамч эерэг хариу гарч байна.

Өдөрт 2000 тохиолдол гарсан байхад 220 хүний хариу хуурамч, эерэг гарч байна. Энэ нь 220 хүн халдвартай мөртлөө халдваргүй, халдваргүй мөртлөө халдвартай гэж буруу оношлогдож байна. Тэгэхээр. Мөн шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно. Ингэснээр тархалтын тоо тодорхой хэмжээгээр буурах байх гэв.

Нэн шаардлагагүй бол иргэд шинжилгээ өгөхгүй байхыг зөвлөж байна. Өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарлагадаж байна.

Шинжилгээ шүтэхээс илүү амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй.

Бидний одоо баримталж байгаа гол зүйл гэвэл. Цар тахлын дельта давлагааны үед бол хүндрэл нас баралтаас сэргийлэх, эрсдэл бүлэг руу анхаарах ийм тактикийг баримталж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.114

үнэн бодит зүйл алга .Ард түмнээ хуурах ямар хэрэг байна .Тэр их халдвартай хүн нь хаа байгаа юм бэ. Аль эрт шийдэх л байсан зүйл шүү дээ

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.251

Шинж тэмдэг нь ямар шинж тэмдэг вэ тодорхой бич л лээ энэ төр нэг бишээээ дүүрчихсэн юмнууд

Зочин
3 жилийн өмнө
66.181.178.232

ПСР бараг авахгүй байгаа тэгэхээр наад тоо чинь буурах нь аргагүй юм бна ухаантай даа манай эрдэмтэд бравооо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.