СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ford Энэтхэг дэх үйлдвэрүүдээ хаана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Ford компани Энэтхэг улс дахь хоёр үйлдвэрээ хааж, тус улсад машин үйлдвэрлэх ажлаа бүрэн зогсоохоор болжээ. Тус компанийн зүгээс Гужарат болон Тамил Наду мужуудад үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдээ 2022 оны хоёрдугаар улирал гэхэд бүрэн хаах ч машины хөдөлгүүрийн экспортоо үргэлжлүүлнэ гэжээ.

Ойрын жилүүдэд дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид Энэтхэг дэх үйлдвэрүүдээ хаах шийдвэрийг гаргасаар байна. 2017 онд Женерал Моторс, өнгөрсөн жил Харли Дэвидсон тус улс дахь үйлдвэрлэлтээ зогсоосон юм. Энэтхэгийн Ерөнхий сайд .

Ford-ын зүгээс өнгөрсөн 20 жилийн хугацаанд Энэтхэг дэх үйлдвэрлэл 2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн ба шинэ тээврийн хэрэгслийн хэрэгцээ шаардлага багассан гэжээ. Дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Ford компани ирээдүйд цахилгаан жийп машин үйлдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.