СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-09-09

Бага насны хүүхдүүдийг маргаашаас томуугийн вакцинд хамруулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өглөө.

Улирлын чанартай Томуу, томуу төст өвчлөл олон нийтийн дунд тархах эрсдэлтэй энэ цаг үед эдгээр вакциныг .
Маргаашаас эхэлж бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх юм.

Хүйтний улиралд томуу томуу төст өвчлөл ихэсдэг учраас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулж, томуугийн вакцины мэдээллийг иргэд олон нийтэд үнэн бодит, нээлттэйгээр хүргэж ажиллахыг Шадар сайд анхаарууллаа.
Тэрээр “Хөл хөдөлгөөн ихсэж коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед томуу, ковид хоёрыг илэрч буй шинж тэмдгээр нь ялгахгүй, хооронд нь андуурах тохиолдол гарч болзошгүй. Тиймээс иргэдэд бүх төрлийн мэдээллийг эртнээс өгч, урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал. Ялангуяа ” хэмээн эрүүл мэндийн салбарынханд үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
3 жилийн өмнө
66.181.191.231

3 дахь тунфайзер хийлгээд эрдэнэтэд байгаа дүү минь сүйд болох шахлаа жнэ вацчин хууч архаг өвчтэй хүмүшст хүндрэл өгөөд байгаа юм биш үү мундаг судлаач нэртэнгүүд хариулах л үлдлээ ингэж иргэдийнхээ өмь насанд халтай асуудлыг эргэж нэн хараач дэлхийн эрүүл мэндийн ыайгууллага Түр азнаач гэж мэдэгдэл хийлээ гэж ойлгосон төр засаг ингэж муйхарлахаа болиоч гэмээр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.