УИХ-ын гишүүн асан, 2021 оны 8-р сард Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Амарзаяагийн авч хэрэгжүүлж байгаа үйлдэл болоод тавьж байгаа шаардлага нь тээвэрчдийг ажиллах нөхцөлгүй болгон, улмаар ажлаас нь халж эхэлжээ.
Нүүрс тээврийн жолооч С.Майхүү: Шивээхүрэн боомтод 600 гаруй жолоочийг зам дээр нүүрстэй нь хөсөр хаячихлаа. "Бөмбөлөг" үүсгэх нэрийдлээр өдөр болгон 90 машин ордог байсныг цөөрүүлэн улмаар жолооч нар 1 сард ямар ч ажил хийгээгүй байна. Учир нь Монголын талд өгсөн ковидын шинжилгээ "сөрөг" гарсан хирнээ Хятадын талд очоод шинжилгээ өгөхөөр "эерэг" гарах тохиолдлууд их байна.
Түүнчлэн 2021 оны 8-р сард 785 жолооч БНХАУ-руу тээвэрт явж байсан боловч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяагийн шийдвэрээр "бөмбөлөг" үүсгэх нэрийтлээр 35 жолоочийг квотоос хассан. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 уурхайгаас 50 жолооч, 5 уурхайгаас нийт 250 жолооч явах квоттой байгаа юм байна. Үүнээс үүдээд квотоос хасагдсан 600 жолооч тусгаарлалтад байгаа. Улмаар 600 жолооч ажилгүйдлийн түвшинд шилжэхэд ойрхон байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа томилогдсоноос хойш тээвэрчдийн эрхэнд ноцтой халдаад байна. Сүүлийн 20 хоногийн байдлаар 16 тээврийн хэрэгсэл хил нэвтрээд байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэлэх үг олдохгүй юм энэ балаа авгайд УИХ - гишүүнээс нь эргүүлэн тат сонгосон тойлрог нь