Олон улсын сансар судлалын станц дээр ажиллаж буй эрдэмтдийн амьдарч буй Звезда модуль дотор утаа гарч, ямар нэг хуванцар шатаж буй үнэр үнэртсэнээс галын дохиолол дуугарчээ.
Оросын эрдэмтэн тус станцын техник хангамж хуучирсан, ашиглах хугацаа нь дууссан тул системийн ноцтой алдаа гарч болохыг энэ сарын эхэнд анхааруулаад байсан юм. Ойрын жилүүдэд энэ мэт олон гэмтэл олон улсын сансар судлалын станцад гарах болсон. Тухайлбал хүчилтөрөгч алдагдах, хөдөлгүүр тасалдах, тачигнах чимээ сонсогдох болсон байна.
Станцын зай хураагууруудыг цэнэглэх үед утаа гарсан ба системийг эргэн хэвийн байдалд шилжүүлсэн гэж Оросын сансар судлалын Роскосмос агентлаг мэдээлжээ.
Олон улсын сансар судлалын станцыг ОХУ, АНУ, Канад, Япон, Европын зарим улс орнуудтай хамтран 1998 онд барьж байгуулсан. Анх станцыг ердөө 15 жилийн насжилттай байхаар үйлдвэрлэсэн боловч ашиглаад 22 жилийн хугацаа өнгөрөөд байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.