Холливудын од Женнифер Лоуренс удахгүй ээж болох гэж байгаа сайхан мэдээг дуулгажээ. Лоуренс болон түүний нөхөр Күүк Марони нар анхны хүүхдээ мэндлэхийг хүлээж байгаа талаар People сэтгүүл лхагва гарагт мэдээлсэн байна.
Тэд 2018 оноос болзож, 2019 оны хоёрдугаар сард сүй тавин, тухайн жилдээ гэр бүл болон найз нөхдийн хүрээллийн 150 хүний өмнө гэр бүл болж, хуримаа хийсэн. Лоуренс нөхрийнхөө тухай ярихдаа “тэр бол миний амьдралынхаа туршид уулзаж байсан хүмүүсээс хамгийн шилдэг нь. Түүнд зөвшөөрөх надад үнэхээр хялбар шийдвэр байсан” гэжээ.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.