СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Рианна аавынхаа эсрэг шүүхэд өгсөн гомдлоо цуцалжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын алдарт дуучин Рианна аавынхаа эсрэг шүүхэд өгсөн хэргээ хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр өөрийн аав Рональд Фентийг 2019 онд шүүхэд өгсөн бөгөөд аав нь түүний нэрийг зөвшөөрөлгүй ашиглаж, хуурамч сурталчилгаа хийн, хувийн нууцад нь халдсан гэж буруутгасан юм.

Түүнчлэн Рональд Фенти Рианнагийн зөвшөөрөлгүйгээр гадаадад аялан тоглолт зохион байгуулахыг оролдсон аж. Робин Рианна Фенти гэх бүтэн нэртэй алдарт дуучин хоёр жилийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа

Ноён Фенти 2017 онд Мосеос Перкинс гэх хүнтэй хамтран "Fenty Entertainment" компанийг байгуулсан бөгөөд уг байгууллагыг Рианнатай холбоотой гэж удаа дараа худал сурталчилгаа хийсэн байна.

Үүний шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг аавтайгаа тохиролцоонд хүрсэн гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.