СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсаа орхин зугтсан Афганистаны Ерөнхийлөгч хүлцэл өчлөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани ард түмнээсээ уучлалт гуйлаа. Тэрээр Арабын нэгдсэн эмирт улсаас орогнол хүсч зугтсан юм.

Тэрээр “Кабулыг орхиж явах нь миний амьдралдаа гаргасан хамгийн хүнд хэцүү шийдвэр байлаа. Энэ бүгдийг өөрөөр төгсгөж чадаагүй уучлаарай. Ард түмнээ орхихыг хүсээгүй боловч цорын ганц арга байсан юм. Ерөнхийлөгчийн ордны аюулгүйн алба намайг хэрэв үлдвэл 1990-ээд оны үеийн иргэний дахин давтагдах эрсдэлтэй тул орхин явахыг зөвлөсөн. Би Кабулыг, зургаан сая иргэнээ дайнаас аврахыг хүссэн” гэжээ.

. Харин үүнийг гүтгэлэг гэдгийг хэлжээ.

72 настай төрийн тэргүүн өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Талибаны зэвсэгт бүлэг төрийн эрхийг булаах үед улсаа орхин гарсан нь зарим улстөрчийн хатуу шүүмжлэлд өртсөн. Тэрээр амь насаа алдах эрсдэлтэй байсан тул аргагүйн эрхэнд улсаа орхин гарснаа наймдугаар сарын 18-ны өдөр Facebook цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
66.181.183.89

archaagui amisgaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.