СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ-ын цэргүүд хамгаалалтын хувцастай жагслаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийн хамгийн хаалттай улс БНАСАУ-ын үүсэн байгуулагдсаны 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. Улсын үүсэн байгуулагдсаны өдрийг тохиолдуулан өчигдөр цэргийн жагсаал хийжээ.

Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн баярын жагсаалд оролцсон цэргүүд халдвар тархахаас сэргийлсэн хамгаалалтын хувцастай жагссан байна. Мөн Умард Солонгосын гол зэвсэг баллистик пуужинг энэ удаагийн цэргийн жагсаалд оролцуулаагүй ажээ.

Төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн агентлагийн олон нийтэд дэлгэсэн зургаас харахад жагсаал шөнө оройн цагаар болсон байна. Удирдагч Ким Жон Ун жагсаалыг үзсэн ба бага зэрэг жин хассан байдалтай, амны хаалтгүйгээр хүүхдүүдтэй тэврэлдсэн харагдаж байна.

. Цэргийн жагсаалд баллистик пуужингийн оронд галын машин,трактор, гал сөнөөгчид оролцжээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин Умардын удирдагчид баяр хүргэн, мэндчилгээ илгээсэн байна. Хятад нь Умард Солонгосын улс төр, эдийн засгийн гол холбоотон бөгөөд шатахуун, хүнсний нийлүүлэлт нь шууд хамааралтай байдаг. Гэвч цар тахал гарсан даруйд хоёр улс хилээ хааж худалдаа зогссон. Хятад Умард Солонгост коронавирусийн эсрэг 3 сая тун вакцин хандивлахыг хүссэн ч Пхеньян аль ч улсаас вакцин хүлээж авахаас татгалзсан.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.