Жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусийн халдвараар хүнд өвчилж байгааг нийслэлийн Өргөө амаржих газрын АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу анхаарууллаа.
Тэрбээр "Амаржих газрууд Улаан бүс буюу коронавирусийн халдвар авсан эхчүүдэд үйлчлэх тасгийг тусад нь гаргасан. Тухайлбал, Өргөө амаржих газар 30 ортой COVID-19-ийн тасгийг ажиллуулж байсан. Гэвч эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдах байдал бага байсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах халдварын тархалт ихэссэн тул орыг 80 болгож нэмэгдүүлээд байна.
Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин нь сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой ч жирэмсэн эхчүүд жирэмсний хоёрдугаар хагастаа заавал хамрагдах шаардлагатай байгааг хэлье.
Учир нь коронавирусийн халдвар жирэмсэн эхчүүдэд ноцтой хүндрэл үзүүлж байна. Ялангуяа зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, таргалалттай болон элэг, бөөрний архаг өвчтэй эхчүүд амьсгалын дутмагшилд орж, ноцтойгоор хүндэрч байна. Цаашлаад амьсгалын замын дутмагшилттай холбоотойгоор дутуу төрөлт ихэслээ. Үүнийгээ дагаад кесар хагалгаа эрс нэмэгдэж, дутуу төрөлтөөс үүдсэн нярайн эндэгдэл ч өндөр боллоо. Тиймээс эхчүүд дархлаажуулалтад заавал хамрагдахыг хүсмээр байна. Үгүй бол цааш дараалсан хүндрэлүүд явагдах эрсдэл үүсээд байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар Өргөө амаржих газарт 5,800 эх амаржсан. Энэ нь өмнөх жилүүдийн мөн үеэс буурсан үзүүлэлт.
Ингэхдээ хүүхдийн дутуу төрөлт, төрөхийн хүндрэл, нярайн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл ихэссэн нь коронавирусийн халдвартай холбоотой байна. Тиймээс жирэмсэн эхчүүдийг заавал дархлаажуулалтад хамрагдахыг дахин дахин хүсэж, сануулах шаардлага гарч байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com