СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: ОХУ-ын орон сууцад хий дэлбэрсний улмаас таван хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын Ногинск хотын есөн давхар орон сууцад ахуйн хий дэлбэрсний улмаас таван хүн амиа алдаж, 17 хүн шархадсан гэж тус улсын Мөрдөн байцаах хорооноос мэдэгджээ.

Хорооны мэдэгдэлд "Дэлбэрэлтийн улмаас 17 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд хүнд гэмтсэн зургаан хүнийг эмнэлэгт хүргээд байна. Үлдсэн хохирогчдод газар дээр нь эмчилгээ хийсэн" гэж тэмдэглэсэн байна.

Харин амиа алдсан хүний ​​тоо одоогийн байдлаар тав болж нэмэгдээд байгааг Москва орчмын Онцгой байдлын яамны ерөнхий газраас мэдээлжээ. юм. 

Албаныхан осолтой холбоотой байгууллагуудыг аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөөгүй үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.