СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирустэй иргэдийг эмчилж байсан эмнэлэг шатаж, 10 хүн амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Зүүн Европын Умард Македониа улсад коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчилж байсан эмнэлэг шатаж, багадаа 10 хүн нас барсан байна. Тетово хотын эмнэлэг шатах үед өтгөн хар утаа ойр орчимд тархжээ.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн орой 21 цагийн үед гарсан галыг гал сөнөөгчид цагийн дотор унтраасан байна. .

Шатсан эмнэлгийн зарим өвчтөнийг нийслэл Скопье хот дахь эмнэлэг рүү яаралтай шилжүүлсэн байна. Эмч нар галд өртөж, түлэгдсэн болоод гэмтэж бэртсэн өвчтөнүүдийн амь насыг аврахын төлөө тэмцэж байгааг Эрүүл мэндийн сайд онцлов. Шатах үед Тетово хотын эмнэлэгт хэдэн хүн байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Тус эмнэлгийн барилгыг коронавирусийн халдвар авсан хүнд хүмүүсийг эмчлэхээр өнгөрсөн жил нээжээ. .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.