Дэлхийн католик шашны тэргүүн Ромын пап Францис хорих газруудад ял эдэлж байгаа хоригдлуудыг зуны халуунд сэрүүцэхэд нь туслахаар 15,000 ширхэг мөхөөлдөс илгээжээ. Ромын папын илгээсэн мөхөөлдсийг Регина Коели, Ребиббиа хорих газрууд руу хүргэсэн байна.
Папын хандивын ажлыг хариуцсан газар уг ажлыг зохион байгуулжээ. Мөхөөлдөс хоригдлуудыг сэрүүцэхэд нь туслахаас гадна итгэл найдвар бэлэглэх зорилготой гэж папын хандивын албанаас мэдэгдсэн байна.
Өнгөрч байгаа зун папын ажлын алба огт амраагүй бөгөөд зургадугаар сард Ребиббиа хорих газрын 20 хоригдол Ромын паптай уулзжээ. Мөн орон гэргүй бүлэг хүмүүсийг далайн эрэг, нуур луу аваачиж амраан, оройн хоолоор дайлсан байна. Түүнчлэн тэдгээр орон гэргүй болон ядуу иргэдийг Ковид-19-ийн шинжилгээнд үнэгүй хамруулжээ.
Итали улсад наймдугаар сард нилээдгүй халсан ба цельсийн +48 хэмд хүрсэн нь Европ хамгийн их халсан тохиолдол болсон юм. Хэт халуун цаг агаарын улмаас Италийн өмнөд мужуудад ойн түймэр асчээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.