СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-08

Монголын бэлчээрийн IV форум болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Швейцарын хөгжлийн агентлаг энэ оны 9 сарын 9-10 нд Монголын Бэлчээрийн IV форум болон “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн Хаалтын ажиллагааг зохион байгуулж Монголын малчид, үндэсний байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн Монгол Улсад үлдээж буй өвүүд, үр дүн, сайн туршлага, сургамжуудаа хуваалцаж байна.

Маргааш болох Бэлчээрийн IV форум цахим виртуал арга хэмжээнд УИХ, Монгол Улсын Засгийн газар, түүний харъяа яам, агентлаг, ХААИС, малчид, судлаачид, бэлчээр ашиглагчид, Олон улсын бэлчээрийн конгрессийн ерөнхийлөгч, доктор Дана Келли, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хорнадогийн судалгааны төвийн захирал, доктор Брандон Бестелмейер нар оролцоно.

Энэ үеэр

-“Бэлчээрийн зүй зохистой ашиглалт тал хээр нутгийн экосистемийн үйлчилгээний тэнцвэрт байдлыг хамгаалахад гүйцэтгэх үүрэг”, 

-“Малчдын дундын ашиглалтын бэлчээр нутгийг зүй зохистой, хариуцлагатай ашиглах арга замыг хэрэгжүүлсэн тухай: “Нийтийн өмчийн эмгэнэл”-ийн үр дагаврыг даван туулах нь”,

-“Бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын нөлөөг үнэлэх фотомониторингийн системийг бэхжүүлсэн нь: “Үр дүн, сургамж, тогтвортой байдал”,

-“Өөрчлөгдөж буй дэлхийд тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах шинжлэх ухааны арга зам” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. 

Харин 9 дүгээр сарын 10нд болох “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын Холбооны улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар үг хэлж, төслийн багийнхан олон жилийн үйл ажиллагаагаа танилцуулж, оролцогчид бэлчээрийн зүй зохистой ашиглалт, мал эмнэлэг, малчдын хамтын ажиллагааны байгууллага, хоршоодын туршлагаа хуваалцна.

Цахим хурлаар талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар хийж буй ажлаа танилцуулж, цаашид гарах боломжуудын талаар хэлэлцэнэ. Учир нь төслийн дүнд манай малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байгаа юм. 

Үндсэндээ, чуулганд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд бэлчээр ашиглагчид, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нар, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, эцсийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид хүргэн хэрэгжүүлж буй ХАА-н зохистой дадал, сайн туршлагуудыг хуваалцахаас гадна дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгааг танилцуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.