СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-08

Архинаас татгалзах хүсэлтэй 15-34 насны залуучуудыг хөтөлбөрт хамруулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв хамтран 15-34 насны зорилтот бүлгийн залуучуудыг хорт зуршлаас ангид байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хорт зуршилгүй залуу" олон талт нөлөөллийн ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Энэ дагуу 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийт 30 залууг сайн дурын үндсэн дээр 2 ээлжээр наркологийн эмнэлэгт 7 хоногийн эмчилгээнд хамруулж, ХЗДХЯ-ны харьяа “Цагаан өргөө” амралт, сувиллын газарт 21 хоног тусгай хөтөлбөрт хамрууллаа.

Уг хөтөлбөрөөр дамжуулан эмийн болон хордлого тайлах эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээ болон сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хувь хүний болон амьдрах ухааны сургалтаар дамжуулан “Дэмжих бүлэг”-ийг зохион байгууллаа. Тус дэмжих бүлэг нь 2 жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан залуучуудтай эргэх холбоотой ажиллах юм.

Мөн хамрагдсан залуучуудын ар гэрт сургалт зохион байгуулж, эмчилгээний дараа ажилд зуучлах, мэргэжил олгох сургалт дамжаанд хамруулах, ажил орлоготой болгох үйл ажиллагааг тус тус зохион байгуулж байна.
. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 15-34 насны залуучууд энд дарж холбогдох боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхбаатар
3 жилийн өмнө
202.126.90.108

Хамаргд ий

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.