СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын багш есөн настай хүүгийн нүүрэн дээр амны хаалт скочоор наажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын Невада мужийн "Reedom" бага сургуулийн нэгэн есөн настай сурагч амны хаалтаа зүүхээ мартсан бөгөөд үүнийг харсан багш нь түүний нүүрэн дээр амны хаалт скочоор наасан хэрэг гарчээ.

Сурагчийн ээж энэ талаар гомдол гарган, " Миний хүү маш их бухимдаж байгаа. Тэр уйлж байсан бөгөөд доромжлуулсан мэдрэмж авсан" гэж мэдэгджээ. Хүүгийн ээж холбогдох орлох багшийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа юм.

Невада мужийн сурагчид сургууль дотроо болон сургуулийн автобусанд заавал амны хаалт зүүх шаардлагатай аж. Тэгвэл уг есөн настай хүү ус уухаар босохдоо амны хаалтаа зүүхээ мартсан байна. Гэвч

Үүний дараа хүү сургуулийнхаа оффис дээр очсон бөгөөд нэгэн ажилтан түүний нүүрэн дээрх скочийг хараад, ангид нь очсон байна. Ингэхдээ тус ажилтан өөр нэгэн сурагчийн нүүрэн дээр мөн скоч байсныг олж харсан гэнэ. Холбогдох албаныхны зүгээс одоо уг хэргийг шалгаж байгаа аж.

Эх сурвалж: The Independent

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.